Уирланд улсын County Wicklow хотоос гаралтай Florence Road хэмээх залуу хамтлаг өөрсдийн шинэхэн “The Cover” дуугаа гаргасантай холбогдуулан аялалд явахад тохиромжтой дуунуудын плейлистээ танилцууллаа. Энэхүү плейлистэнд After, MUNA, Sarah Kinsley, Wet Leg зэрэг олон уран бүтээлчийн дуу багтсан байна.

Florence Road хамтлаг нь инди поп стилээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд Ирландын хөгжмийн ертөнцөд шинээр гарч ирж буй авьяаслаг хамтлагуудын нэг юм. Тэдний хөгжим нь өөдрөг, эрч хүчтэй аялгуугаараа онцлогтой бөгөөд ялангуяа залуу сонсогчдын дунд ихээхэн таалагддаг. “The Cover” дуу нь мөн л хамтлагийнхаа ерөнхий стилийг илэрхийлсэн, зуны дулаан мэдрэмжийг төрүүлэхүйц хэмнэлтэй бүтээл болжээ.

Хамтлагийн зүгээс плейлистээ танилцуулахдаа “Бид аялалд явахдаа сонсох дуртай дуунуудаа цуглуулж, сонсогчдодоо хуваалцаж байгаадаа баяртай байна. Энэхүү плейлист нь та бүхний аяллыг улам сонирхолтой, дурсамжтай болгоно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Плейлист нь Spotify болон Apple Music зэрэг стриминг платформуудад нээлттэй байгаа бөгөөд та бүхэн ч гэсэн аяллынхаа хөгжмийг эндээс сонгох боломжтой.

Florence Road хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье! Тэдний шинэ сингл болон плейлист нь залуу үеийнхний дунд хит болох бүрэн боломжтой.