Испани болон Франц улсуудад гарсан томоохон ойн түймрийг унтраахаар гал сөнөөгчид хүчин зүтгэж байна. Одоогийн байдлаар түймрийн улмаас 140,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Мадридын албаны хүмүүсийн мэдээлснээр, тус бүс нутагт гарч буй түймэр нь тухайн бүс нутгийн түүхэн дэх хамгийн хүнд түймэр болоод байна. Гал сөнөөгчид түймрийг тогтоон барихаар тэмцэж байгаа хэдий ч нөхцөл байдал амаргүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ Францын гал сөнөөгчид Бордо хотыг чиглэн асч буй томоохон түймэртэй тэмцэж байна. Одоогоор түймрийг бүрэн хяналтдаа авахаар холбогдох албаныхан ажилласаар байна.