Испани улс Италийн засгийн газарт хандан хил хяналтын арга хэмжээгээ цуцлахыг шаардаж, эс биелүүлбэл хариу арга хэмжээ авахаа сүрдүүлжээ. Энэхүү маргаан нь өнгөрсөн долоо хоногт Марокко улсаас Сеута хот руу олон тооны цагаач нэвтэрсэнтэй холбоотойгоор үүссэн байна.

Италийн тал Испанийн энэхүү шаардлагад хариу өгөхдөө ямар нэгэн “ултиматум буюу тулган шаардалт” эсвэл “албадлагыг” хүлээж авахгүй гэдгээ хатуу мэдэгджээ. Одоогоор хоёр улсын хоорондох хилийн хяналт болон цагаачлалын асуудлаарх дипломат зөрчил үргэлжилж байна.