Италийн тансаг зэрэглэлийн алдарт үнэт эдлэлийн брэндийн нөлөө бүхий төлөөлөл болох Паоло Булгари 89 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсныг гэр бүлийнхэн нь бямба гарагт олон нийтэд зарласан байна.
Түүний гэр бүлээс гаргасан мэдэгдэлд Паоло Булгарийг “манай үеийн хамгийн агуу үнэт эдлэлийн мастер” хэмээн тодорхойлж, түүний хүнлэг чанар болон бизнес эрхлэх өндөр авьяас чадварыг нь онцлон магтжээ. Тэрээр Грекийн мөнгөний дархны ач хүү байсан бөгөөд өөрийн гэр бүлийн үнэт эдлэлийн бизнесийг Италийн хэв маяг, өнгө төрхийг илэрхийлсэн дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд болгон хувиргахад чухал туслалцаа үзүүлсэн нэгэн байв.
Паоло Булгари нь зоримог загвар, өвөрмөц хийцээрээ супермоделиуд, Холливудын одод болон цуглуулагчдын талархлыг хүлээсэн брэндийг олон арван жилийн турш тэргүүлж ирсэн юм.