Итали улсад болсон гүүр нуралттай холбоотой шүүх хурал өндөрлөж, албаны хүмүүст ял оноосон талаар BBC мэдээллээ. Тус улсын авто замын оператор компанийн тэргүүн асан Жованни Кастеллуччи энэхүү хэрэгт буруутай гэж үзэн 12 жилийн хорих ял оногдуулсан байна.

Энэхүү эмгэнэлт явдал нь 2018 онд Женуа хотод болсон гүүр нурсан осол юм. Тус ослын улмаас нийт 43 хүн амиа алдсан юм. Олон хүний амь нас хохирсон энэхүү хэргийн мөрөөр хууль хяналтын байгууллага ажиллаж, ийнхүү хариуцлага тооцох шийдвэр гарчээ.