Их Британийн улс төрийн талбарт дахин нэг томоохон өөрчлөлт гарлаа. Даваа гарагийн өглөө Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна.
Энэхүү үйл явдал нь сүүлийн арван жилийн хугацаанд Их Британи улс зургаа дахь Ерөнхий сайдаа алдаж буй тохиолдол болж байна. Кир Стармерийн огцролт нь тус улсын засгийн газрын тэргүүнийг сонгох дараагийн ширүүн өрсөлдөөнийг эхлүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар Их Британи улс дахин нэг удирдлагын шилжилтийн үе рүү орж байгаа бөгөөд шинэ удирдагчийг сонгох үйл явц хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.