Африк тивд Эбола вирусийн тархалт нэмэгдэж буй энэ үед Их Британийн Шотланд улсад тус вирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдол илэрчээ. BBC агентлагийн мэдээлснээр, өвчтөн мягмар гарагт Глазго хотын Queen Elizabeth их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эмнэлгийн төлөөлөгчид энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан юм. Хэдийгээр уг нөхцөл байдал үүссэн ч Шотландын эрүүл мэндийн агентлаг болох Public Health Scotland (PHS)-оос тус улсад Эбола вирусийн батлагдсан тохиолдол байхгүй гэдгийг мэдэгдлээ.
Тус агентлагийн зүгээс олон нийтэд учрах эрсдэл бага хэвээр байгааг онцлов. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) нь халдварт өвчний үед авах аюулгүй ажиллагааны журам болон шаардлагатай арга хэмжээнүүдийг хэдийнэ бүрдүүлсэн гэдгээ мэдэгдээд байна.