Их Британийн хаан III Чарльз Букингемийн ордонд амьдрахгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь тус ордны засварын ажил ихээхэн зардал шаардаж байгаатай холбоотой ажээ.
Энэхүү мэдээллийг пүрэв гарагт хааны гэр бүлийн санхүүгийн асуудлаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр зарласан байна. Тус хурлын үеэр III Чарльз хаан өөрийн төлсөн татварын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон анхны Британийн хаан боллоо. Тэрээр засгийн газарт хэр хэмжээний татвар төлснөө ийнхүү анх удаа ил тод тайлагнасан юм.