АНУ-ын Хууль зүйн яамнаас Их Британийн RAF Fairford агаарын бааз дээр гарсан гэх террорист халдлагын төлөвлөгөөтэй холбогдуулан гурван хүнийг албан ёсоор буруутгасан талаар мэдэгдлээ.
АНУ-ын талаас “Ираны ажилтнууд” гэж тодорхойлсон эдгээр хүмүүсийн нэг нь одоогоор хэдийн шоронд хоригдож байгаа аж. Буруутгагдаж буй сэжигтнүүдийг Мохаммад Бакер Саад Давуд аль-Саади, Мохсен Мохажери болон Мохаммад Али аль-Хассани гэдэг байна.
Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэг өнгөрсөн есдүгээр сард болсон бөгөөд дээрх гурван этгээд Их Британийн баруун өмнөд хэсэгт орших уг баазад болсон явдлыг төлөвлөх, чиглүүлэхэд оролцсон гэж үзэж байгаа юм. Тухайн үед уг талбай дээр цагдаагийн байгууллагыг дуудсан байна.
Хэрэгт холбогдсон RAF Fairford нь Их Британийн агаарын цэргийн бааз боловч АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаандаа ашиглаж иржээ.