Йемений Хусит босогчид тус улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын түр байрлаж буй Аден хот руу чиглэн урагшилж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Ням гарагт авсан мэдээллээр босогчдын хүч Аден хотоос ердөө 60 километрийн зайд байрлаж байгаа бөгөөд Засгийн газрын хүчин хотыг хамгаалахаар яаравчилж байна.
Засгийн газрын цэргийн дөрвөн эх сурвалж болон албаны хоёр эх сурвалжийн AFP агентлагт мэдээлснээр, хуситууд Лахиж мужийн хоёр дүүргийг хяналтдаа авч, Аден хотыг чиглэн хөдөлж эхэлжээ.
Тэдний мэдээлснээр босогчид Аден хотоос 60 км зайд орших Аль-Мадариба дахь Аль-Хараз хуаранд байрлаад байгаа аж.