Канад улс өөрийн их сургуулиудад судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх 64 олон улсын судлаачид нийт 504 сая канад доллар (ойролцоогоор 362 сая ам.доллар)-ын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь ялангуяа эрүүл мэнд болон хиймэл оюун ухааны (AI) салбарын төслүүдийг урагшлуулахад чиглэж байна.

Эдгээр судлаачдын 48 нь АНУ-аас ирж байгаа бөгөөд тэдний дунд Харвардын их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургууль (MIT) зэрэг дэлхийд нэртэй сургуулиудын эрдэмтэд багтжээ.

Харин үлдсэн 16 судлаач нь Их Британи, Герман, Хятад, Япон зэрэг өөр 12 орноос Канадад шилжин суурьшиж, эрдэм шинжилгээний ажлаа тус улсын их сургуулиудад үргэлжлүүлэхээр болсон байна.