Канад улсын Ерөнхий сайд Марк Карни Европын Холбоотой (ЕХ) илүү ойр харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа бөгөөд тус холбооны "дэд гишүүн" (associate member) болох боломжтой эсэхийг судалж буй талаар Wall Street Journal сонин ням гарагт мэдээлжээ.
Өмнө нь гишүүнчлэлийн дүрмийн хувьд төдийлөн уян хатан хандаж байгаагүй Европын Холбоо одоогоор Канадад хараахан албан ёсоор бий болоогүй байгаа дэд гишүүнчлэлийн статусыг олгох саналыг нээлттэй авч үзэж байгаа аж. Тус сонин энэ талаар ЕХ болон Канадын нэрээ нууцалсан албаны эх сурвалжуудаас эш татан дурдсан байна.