Канад улсад галзуу өвчний улмаас 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар BBC мэдээллээ. Хүү унтаж байх үед нь сарьсан багваахай нүүрэн дээр нь суусан бөгөөд уг явдлын дараа тэрээр галзуу өвчнөөр өвчилж, улмаар нас барсан байна.

Канад улсад галзуу өвчний халдвар авах тохиолдол маш ховор бүртгэгддэг ажээ. Албан ёсны статистик мэдээллээс үзвэл, 1924 оноос хойш тус улсад нийт 28 хүн галзуу өвчний улмаас амиа алдсан байна. Энэхүү тохиолдол нь тус улсын эрүүл мэндийн салбарын хувьд ховор бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болж байна.