Канадын Ерөнхий сайд Марк Карни энэ сарын сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ тус улсын дотоод хэрэгт Хятад улс хөндлөнгөөс оролцохгүй байхын ач холбогдлыг сануулахаа мягмар гарагт мэдэгдлээ.
Тэд 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаа баталсан бөгөөд олон асуудлыг, тэр дундаа харилцааг өргөжүүлэх хүчин чармайлтуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаар хийсэн 2025 оны олон нийтийн мөрдөн шалгалтаар БНХАУ-ыг "Канадын ардчилсан институцүүдэд чиглэсэн гадаадын хөндлөнгийн оролцооны хамгийн идэвхтэй үйлдэгч" хэмээн тодорхойлсон байдаг юм.