Канадын Монреаль хотод даваа гарагт үд дундын орчимд зэвсэгт халдлага гарч, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амиа алдагсдын дунд цагдаагийн алба хаагч, энгийн иргэн болон хэргийг үйлдсэн гэх сэжигтэн багтаж байна.
Уг хэрэг гарсан байршил нь еврейчүүд голдуу оршин суудаг, кошер хоолны газар болон дэлгүүрүүд байрладаг хэсэгт хамаарч байгаа юм. Хэдийгээр халдлага болсон газар нь ийм онцлогтой ч цагдаагийн байгууллагаас хэргийн сэдэл, үүнийг үзэн ядалтын гэмт хэрэг эсвэл террорист халдлага гэж үзэх эсэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Монреаль хотын цагдаагийн дарга Фади Дагэр уг үйл явдлыг “маш аймшигтай” хэмээн тодорхойлж, “Энэ бол эмгэнэлт явдал” гэж мэдэгдсэн байна. Тус хотод гарсан энэхүү зэвсэгт халдлага нь олон нийтийн дунд ихээхэн түгшүүр төрүүлээд байна.