Канад, АНУ-ын худалдааны маргаан хурцдаж байгаа энэ үед Канадын Манитоба мужийн Ерөнхий сайд Ваб Киню АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжиллээ. Тэрбээр пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Трампыг “тогтворгүй ааштай”, “муу хүн” бөгөөд “итгэж болохгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Вашингтонтой хийж буй худалдааны хэлэлцээнд Канад улс яаран буулт хийхийн оронд тууштай тэмцэх ёстойг тэрбээр уриалсан юм. Ваб Кинюгийн хэлснээр, хэлэлцээний явцад Канад улсад давуу тал бий гэжээ.

АНУ-ын зүгээс заналхийлж буй 50 хувийн татвараас зайлсхийх тохиролцоонд хүрэхийн тулд Ерөнхий сайд Марк Карнигийн уриалгаар Манитоба муж Америкийн согтууруулах ундааны худалдааг сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Гэсэн хэдий ч мужийн Ерөнхий сайд хэлэлцээний явцад хэт яаран буулт хийхгүй байх хатуу байр суурийг баримталж байна.