Канад улсын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрүүд АНУ-ын зүүн бүсийн агаар мандалд хүчтэй нөлөөлж байна. Онтарио мужид 100 орчим ойн түймэр хяналтаас гарч, ийнхүү өргөн хүрээг хамарч байгаа ажээ.

Түймрийн улмаас үүссэн өтгөн утаа салхины чиглэлийн дагуу 1,000 миль буюу 1,600 орчим километрийн алсад орших АНУ-ын өмнөд болон зүүн хэсгийн мужуудад хүрчээ. Энэхүү байгалийн үзэгдлийн улмаас тухайн бүс нутгуудын тэнгэр ер бусын, өвчтэй мэт харагдах улбар шар өнгөтэй болсон байна.

Одоогоор түймрийн голомтууд хяналтаас гарсан хэвээр байгаа бөгөөд түүнээс ялгарч буй утаа нь алс холын бүс нутгийн агаарын чанарт ийнхүү сөргөөр нөлөөлж байгааг эх сурвалжид дурджээ.