Америкийн алдартай кантри дуучин Паркер Макколлум болон түүний гэргий Халли Рэй нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан баярт мэдээг хуваалцлаа. Дуучин залуу наймдугаар сарын 1-ний өдөр Инстаграм хуудсаараа дамжуулан бяцхан хүү нь долдугаар сарын 30-нд мэндэлснийг зарласан юм.

Хос өөрсдийн хуудсаараа дамжуулан “Рокер Томми Лайт Макколлум! Долдугаар сарын 30-нд төрсөн, 8 фунт 7 унц жинтэй! Бид дахин нэг эрүүл саруул хүүтэй болсондоо Бурханд талархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэдний нийтэлсэн гэрэл зурагт анхны хүү болох Майор Янси нь дүүгээ харж буй дулаахан агшнууд багтсан байна.

Паркер Макколлум хүүгийнхээ төрөлттэй холбогдуулан удахгүй болох аялан тоглолтынхоо хуваарийг өөрчилсөн байна. Тэрээр долдугаар сарын 29-нд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Гэр бүлээ нэгдүгээрт тавих ёстой” хэмээн мэдэгдэж, Миссури болон Небраска мужид товлогдсон тоглолтуудаа хойшлуулжээ. Тодруулбал, Омахагийн тоглолтыг есдүгээр сарын 10, Канзас-Ситигийн тоглолтыг есдүгээр сарын 12-ны өдөр болгон тус тус шилжүүлсэн байна. Өмнө нь худалдаж авсан тасалбарууд шинэ тоглолтын өдрүүдэд хүчинтэй хэвээр байх ажээ.

Хос 2022 оны гуравдугаар сард гэрлэж, 2024 оны наймдугаар сард анхны хүүгээ өлгийдөн авч байсан түүхтэй. Одоогоор Паркер Макколлум өөрийн нэрэмжит 2025 оны цомог-оо сурталчлах аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сар хүртэлх тоглолтын хуваарь нь төлөвлөгдсөн байна.