Венесуэлийн нийслэл Каракас хот болон түүнийг тойрсон бүс нутгуудад хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн хохирол учраад байна.
Тодруулбал, нэг минутын зайтайгаар 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас Каракасын захын дүүрэгт барилга нурсан байна.
Одоогоор тус бүс нутгийн иргэд аюулгүй байдлаа хангах үүднээс дүрвэж эхлээд байгаа бөгөөд хот болон түүний ойр орчмын газар нутагт хамгийн их хохирол учирсан нөхцөл байдал үүсээд байна.