Их Британийн нэр хүндтэй Кембрижийн их сургуулийн профессор асан, өдгөө 41 настай Жэйсон Ардэй өнгөрсөн баасан гарагт нас барсан байдалтай олдсоныг тус сургуулийн захиргаанаас баталжээ.

Түүнийг баасан гарагийн үдээс хойш өмнөд Лондон дахь нэгэн хаягнаас хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй байхад нь олсон талаар нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Гэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс олдсон цогцосны хэн болохыг албан ёсоор зарлаагүй байна.

Энэхүү харамсалтай явдалд Кембрижийн их сургууль гүнээ гашуудан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ. Профессор асан Жэйсон Ардэй нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх гомдол, маргаан дагуулсан хуулбарласан гэх шуугианы үеэр/дундуур өнгөрсөн долоо хоногт Кембрижийн их сургуулийн ажлаасаа огцроод байсан юм.