Бельгийн нэгэн их сургууль Кембрижийн их сургуулийн хар арьст хуучин профессор Жэйсон Ардэйг оюуны өмчийн хуулбарлалтад буруутгах ажлыг манлайлж байсан АНУ-ын судлаачийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Профессор Жэйсон Ардэй нь уг дуулианы улмаас ажлаа өгсний дараа өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдоод байсан юм.

Өөрийгөө "арьсны өнгөний бодит байдлыг баримтлагч" (race realist) гэж тодорхойлдог, хоёр жилийн өмнө өөрөө Кембрижийн их сургуулийн албан тушаалаасаа халагдаж байсан судлаач Натан Кофнас олон нийтийн сүлжээндээ энэ талаар мэдэгджээ. Тэрбээр "Гентийн их сургууль намайг дөнгөж сая ажлаас түдгэлзүүллээ. Тэд бараг л намайг халах нь тодорхой боллоо" хэмээн нийтэлсэн байна.

Харин Гентийн их сургууль гаргасан албан ёсны мэдэгдэлдээ Кофнасын нэрийг дурдалгүйгээр уг асуудлын талаар мэдээлсэн байна.