АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын түүхэн байгууламж болох Жон Кеннедийн нэрэмжит Тайзны урлагийн төвийг (John F. Kennedy Centre for the Performing Arts) хааж, улмаар нурааж магадгүй хэмээн сүрдүүлсэнтэй холбогдуулан эсэргүүцлийн жагсаал боллоо.

Баасан гарагийн орой олон мянган хүн тус урлагийн төвийн гадаа цугларч, ерөнхийлөгчийн төлөвлөгөөг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Жагсагчид төлөвлөгөө бодитоор хэрэгжиж болзошгүй гэдэгт ихээхэн түгшиж буй олон тооны байгууллага, иргэдийн байр суурийг дэмжин ийнхүү жагсжээ.

Жагсаалд оролцогчид хамгийн ойрын метроны буудлаас цувран ирсэн бөгөөд Вашингтон хотын Фогги Боттом (Foggy Bottom) дүүргийн гудамжуудыг дүүргэж, замын хөдөлгөөнийг хаахад хүргэсэн байна.