Украины нийслэл Киев хот руу ОХУ-аас томоохон хэмжээний дайралт хийсэн талаар BBC мэдээллээ. Энэхүү дайралт нь тус хот руу чиглэсэн хамгийн олон зэвсэг ашигласан дайралт болсон байна.

Албан ёсны мэдээллээр уг халдлагын улмаас наад зах нь 27 хүн амиа алджээ. Оросын зэвсэгт хүчин хамгийн сүүлийн үеийн энэхүү дайралтаараа нийслэлийн өргөн уудам газар нутгийг хамарсан байршлуудыг онилсон байна.