Украины нийслэл Киев хотод ОХУ-ын зүгээс агаараас томоохон хэмжээний дайралт хийлээ. Дрон болон пуужин ашиглан үйлдсэн энэхүү халдлагын улмаас наад зах нь 20 хүн амиа алдсан байна.

Энэхүү халдлагыг “хамгийн томоохон” гэж тодорхойлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Киевийн хотын захирагч нэг өдрийн гашуудлын өдөр зарлажээ. Одоогоор тус хотод нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжилж байна.