Украины нийслэл Киев хотод ОХУ-ын зүгээс дроны болон пуужингийн томоохон халдлагыг үйлдлээ. Энэхүү халдлага нь дайны явцад тохиолдож буй хамгийн хүчтэй дайралтуудын нэгд тооцогдож байна.
Албан ёсны мэдээллээр, тус халдлагын улмаас наад зах нь 18 хүн амиа алджээ. Хохирогчдын тоо болон хотын нөхцөл байдалтай холбогдуулан Киев хотын захирагч нэг өдрийн гашуудлын өдөр зарласан байна.
Одоогоор халдлагын хор уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хотын удирдлагууд нөхцөл байдлыг тогтворжуулахаар ажиллаж байна.