Лхагва гарагт эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн шөнө Оросын тал Киев болон түүний эргэн тойрны бүс нутаг руу пуужин болон дроноор цохилт өгчээ. Энэхүү дайралтын улмаас хамгийн багадаа 17 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.
Киевийн эрх баригчдын мэдээлснээр, тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем Оросын харвасан пуужингуудыг нэгийг ч устгаж чадаагүй аж. Сүүлийн саруудад ОХУ-ын зүгээс Украины нийслэл рүү чиглэсэн дайралтаа эрчимжүүлж байгаа бөгөөд ихэвчлэн богино хугацаанд, барихад хэцүү баллистик пуужингуудыг олноор харвах тактик ашиглаж байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Украины тал АНУ-д үйлдвэрлэсэн Patriot пуужин эсэргүүцэгч системийг нэмж нийлүүлэхийг хүсэж байна. Оросын талын энэхүү эрчимтэй дайралт нь Киевийн бүс нутагт ихээхэн хохирол учруулсаар байна.