Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун Оросын бодлогыг үргэлжлүүлэн дэмжихээ амлаж, Оросын Батлан Хамгаалахын Сайд Андрей Белоусовтой уулзаж бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн тухай Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээллээ.
Оросын төлөөлөгчид Курск мужид байлдаж амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Энэхүү бүс нутагт 2024 онд Украины хүч нэвтэрсэн билээ.
Ким Жөн Ун Орос улс нь дэлхийн шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэгч бөгөөд Хойд Солонгос үргэлж Оросын талд зогсох болно гэдгийг онцолсон байна.
Энэхүү мэдэгдэл нь Орос, Хойд Солонгосын харилцаа улам бүр гүнзгийрч буйн илрэл бөгөөд олон улсын тавцан дахь улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн алхам гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа, Украины дайн үргэлжилж буй энэ үед Оросын хувьд Хойд Солонгосын дэмжлэг маш чухал ач холбогдолтой юм.