Японы цагдаагийн байгууллага кино болон анимэшны үйл явдлыг хууль бусаар цахим орчинд нийтэлсэн вэбсайтын эзнийг баривчилж, шүүхээс түүнд 1.5 жилийн хорих ял, 4 жилийн тэнсэн харгалзах ял, мөн 1 сая иенийн торгууль ногдуулсан байна. Уг хэрэг нь зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэгт хамаарч байгаа юм.

Японы хууль тогтоомжийн дагуу кино, анимэ болон бусад бүтээлийн агуулгыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэх нь хууль бус бөгөөд энэ нь зохиогчийн эрхийг хамгаалах зорилготой юм. Шүүхийн шийдвэр нь ийм төрлийн гэмт хэрэгт анхааруулга болж байгаа бөгөөд онлайн контент бүтээгчид болон хэрэглэгчид зохиогчийн эрхийг хүндэтгэх ёстойг сануулж байна.

Энэхүү хэрэг нь Монголд ч гэсэн хамаатай. Кино театруудад нээлтээ хийхээс өмнө киноны үйл явдлыг онлайнаар тараах, киноны хуулбар хувилбарыг нийтлэх зэрэг нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Монгол залуус бид энэ төрлийн хууль бус үйлдэлд оролцохгүй байж, зохиогчийн эрхийг хүндэтгэн, хууль ёсны контентыг дэмжих нь чухал.

Бид uujim.com сайтын зүгээс зохиогчийн эрхийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллаж, хууль бус контентыг дэмжихгүй байхыг уриалж байна.