NBA-ийн Даллас Маверикс багийн тоглогч, нэрт сагсан бөмбөгч Клэй Томпсон бэлтгэлийн үеэр үзүүлсэн амжилтаараа цахим орчинд шуугиан тариад байна. Тэрээр бэлтгэлийн үеэр 72 удаа дараалан гурван онооны шидэлтийг алдалгүй оновчтой гүйцэтгэжээ.
Энэхүү бичлэг цахим сүлжээнд тархсанаар түүний тогтвортой байдалд эргэлзэж байсан шүүмжлэгчдийн амыг тагласан үйл явдал боллоо. Өдгөө Даллас Маверикс багт хүчин зүтгэж буй Клэй Томпсон ийнхүү бэлтгэлийн үеэр гайхалтай ур чадвараа харуулсан нь сагсан бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг ихэд татаад байна.