NBA-ийн од тоглогч Клэй Томпсон Майами Хит багт нэгдэж магадгүй гэсэн яриа спортын ертөнцөд хүчтэй өрнөж байна. Энэхүү таамаг нь түүний сошиал медиа хуудсаараа дамжуулан илэрхийлсэн үйлдлүүд болон Майами хотод хийсэн бэлтгэлүүдтэй холбоотой юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар түүнийг тус баг руу шилжих нь “маш логиктой” алхам байх боломжтой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч түүний одоогийн харьяалагдаж буй Даллас багтай хийх боломжит солилцооны ажиллагаа нь нэлээд төвөгтэй нөхцөл байдалтай байгаа ажээ.
Одоогоор Клэй Томпсон болон багуудын зүгээс албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд түүнийг тойрсон таамаглалууд үргэлжилсээр байна.