Холливудын ертөнц болон спортын талбарын томоохон төлөөлөгчид нэгдлээ. NBA-ийн Cleveland Cavaliers багийн од тоглогч Донован Митчелл болон Грэммийн шагналт R&B дуучин Коко Жонс нар амьдралаа холбож, хуримаа хийсэн байна.

Бямба гарагт болсон энэхүү баярт үйл явдал гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсийнх нь хүрээнд болж өнгөрчээ. Хос хоёр албан ёсоор эхнэр нөхөр болсон тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихэд татаад байна.

Донован Митчелл нь сагсан бөмбөгийн ертөнцөд өндөр амжилттай яваа тамирчин бол Коко Жонс нь дуу хөгжмийн салбарт амжилттай уран бүтээл туурвидаг нэр хүндтэй уран бүтээлч билээ.