Колумби улсын Богота хотын Чико дүүргийн нэгэн орон сууцнаас 36 настай Наталья Вильялба гэх эмэгтэйн цогцос чемоданд хийсэн байдалтай олдсон хэрэг гарчээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, тус хэрэгт Британийн иргэн, 46 настай Мэттью Эшли Фостер-Смит сэжиглэгдэн Эквадор улсад баривчлагдсан байна.

Хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Фостер-Смит баривчлагдахаасаа нэг өдрийн өмнө Британийн The Sun сонины сэтгүүлчтэй утсаар холбогдож, хэрэг гарсан гэх хугацаанд өөрийгөө Англи болон Хорватын багуудын тоглолтыг үзэж байсан хэмээн мэдэгджээ. Тэрээр Борнмут хотын оршин суугч юм.

Одоогоор албаны хүмүүс хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.