Колумби улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүн гарсантай холбогдуулан БНХАУ-ын зүгээс байр сууриа илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Колумби улсыг сонгуулийн үйл явцыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэв.

Урьдчилсан тооллоор баруун жигүүрийн үзэл баримтлалтай хуульч, ерөнхийлөгчид нэр дэвшигч Абелардо де ла Эсприелла өрсөлдөгч, сенатор Иван Сепедагаа бага зэргийн зөрүүгээр тэргүүлж байна. Абелардо де ла Эсприелла нь сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Колумби улсын гадаад бодлогыг АНУ-ын тал руу чиглүүлнэ гэж амлаад байсан юм.

Хэдийгээр шинээр сонгогдож буй ерөнхийлөгч АНУ-тай илүү ойр дотно харилцаа тогтоох байр суурьтай байгаа ч Бээжингийн зүгээс Колумбийн шинэ засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.