Даваа гарагт НҮБ-аас Колумб улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхээ албан ёсоор илэрхийллээ. Тус улсын баруун хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас их хэмжээний хохирол амсаад байгаа юм.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогийн байдлаар дор хаяж 111 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүүхэд багтсан 87 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн нурангин дор хүмүүс дарагдан үлдсэн бөгөөд хөрсний гулсалт үүсэж, орон сууц болон дэд бүтцийн байгууламжуудад ноцтой хохирол учраад байгаа ажээ.