Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) Эбола вирусийн халдварын улмаас олон зуун хүний алтан амийг алдаад байгаа хүндхэн цаг үеийг туулж байна. Тус улсын зүүн хэсэгт орших Итури мужийн Буниа хотын Эвангелийн эмнэлгийн дэргэдэх Эбола эмчилгээний төвд өвчнийг дарах зорилготой туршилтын эмчилгээний судалгаа албан ёсоор эхэллээ.

Долоодугаар сарын эхээр эхлүүлсэн энэхүү судалгаа нь өвчний тархалт өсөн нэмэгдэж буй энэ үед маш их хүлээлт үүсгээд байна. Эмнэлгийн төвд ямар нэгэн ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулахаас илүүтэйгээр яаралтай тусламж үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Одоогоор эмнэлгийн төвд түргэн тусламжийн машинууд тасралтгүй ирсээр байгаа бөгөөд тус бүс нутгийн оршин суугчид энэхүү хоёр төрлийн туршилтын эмчилгээнд ихээхэн найдвар тавьж байна.