Коста-Рикийн эрдэмтэд тус улсын Номхон далайн эрэг орчмын Кабо Бланко болон Кано арлын ойролцоогоос сүнс загасны шинэ төрөл зүйл байж болох амьтныг олж илрүүлсэн байна.

Коста-Рикийн их сургуулийн биологийн профессор Артуро Ангуло Сибаха-гийн мэдээлснээр, тус амьтан нь урьд өмнө мэдэгдэж байсан сүнс загаснуудаас богино хошуутай, бараан өнгийн хээтэй болон нурууны сэлүүр дээрээ маш урт өргөстэй зэрэг онцлог шинжүүдээрээ ялгарч байгаа ажээ.

Энэхүү нээлт нь Төв Америкийн эрэг орчмоос олдож буй цорын ганц ийм төрөл зүйл болохыг профессор Сибаха онцолсон байна. Түүнчлэн, хийгдсэн генетикийн шинжилгээгээр уг шинэ төрөл зүйл нь нөхөн үржихүйн хувьд өвөрмөц шинжтэй болохыг харуулжээ.