Дэлхийн крипто зах зээлд томоохон байр суурь эзэлдэг BitMEX бирж үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргажээ. Тус бирж нь 2014 онд Артур Хейс болон түүний хамтрагчдын үүсгэн байгуулсан платформ юм.
BitMEX нь крипто арилжааны салбарт өөрийн гэсэн томоохон ул мөрийг үлдээсэн бөгөөд ялангуяа 100 дахин их хөшүүрэг бүхий perpetual swap буюу хугацаагүй арилжааны хэрэгслийг нэвтрүүлснээрээ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж байв. Энэхүү технологи нь дэлхийн крипто зах зээлийн арилжааны дүр төрхийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.
Өдгөө 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн энэхүү бирж хаагдах нь крипто салбарынхны анхаарлыг татаж байна.