Алдарт The Pretenders хамтлагийн гоцлол дуучин Крисси Хайнд поп од Тейлор Свифтийн шинээр цацсан “Cleveland!” дууны талаар эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрээр инстаграм хуудсандаа нийтэлсэн бичвэртээ Тейлор Свифтийн уг шинэ дууг сонсоод маш их баярласан гэдгээ онцолсон байна. Хайнд цааш бичихдээ Свифтийг үргэлж шинэлэг, цаг үетэйгээ эн зэрэгцэн алхдаг уран бүтээлч хэмээн тодорхойлж, магадгүй Кливлендийн тухай дуу бичсэн түүхэн дэх цорын ганц хүн ч байж мэднэ хэмээн хошигножээ. Мөн тэрээр өөрийнхөө анхны цомогт багтсан "Precious" дуундаа Кливлендийг дурдаж байснаа сануулаад, Свифтийн энэхүү бүтээл Кливленд орчмоос гаралтай түүний нөхөр Трэвис Келситэй холбоотой байх хэмээн таамагласан байна.

“Cleveland!” дуу нь Свифтийн хань, Кливленд Хайтс (Cleveland Heights) орчимд төрж өссөн Kansas City Chiefs багийн тоглогч Трэвис Келсид зориулагдсан нь илэрхий бөгөөд дууны клипэнд тэдний хамтдаа машинтай аялж буй дүрс бичлэгүүд орсон байна. Трэвис Келси ч өөрийн “New Heights” подкастаар дамжуулан уг дууг гайхалтай бүтээл болсон хэмээн үнэлжээ.

Грэммийн 14 удаагийн шагналт Тейлор Свифтийн есдүгээр сарын сүүлээр гаргасан “The Life of a Showgirl: The Encore” цомгийн дөрвөн шинэ дууны нэг болох энэхүү бүтээл нь түүний төслийг Billboard 200 жагсаалтын нэгдүгээр байранд эргэн гарахад нөлөөлсөн байна.