Куба улс даваа гарагт орон даяар цахилгаан тасрах явдалтай дахин нүүр туллаа. Энэ нь тус улсын хувьд энэ он гарсаар тохиолдож буй гурав дахь томоохон тасалдал болж байна.

Тус улсын төрийн өмчит цахилгаан эрчим хүчний компани болох Union Electrica (UNE) үдийн үеэр арал даяар цахилгаан эрчим хүчний хангамж бүрэн тасалдсаныг зарлажээ. Уг үйл явдал нь тус улсын эрчим хүчний салбарт үүсээд буй гүнзгий хямралыг улам бүр хурцатгаж байна.

Эрчим хүчний энэхүү доголдол нь АНУ-аас тогтоосон түлшний хориг арга хэмжээтэй шууд холбоотой гэж үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сард Куба руу чиглэх газрын тосны нийлүүлэлтийг зогсоосон нь тус улсын цахилгаан станцуудын түлшний нөөцийг шавхах гол шалтгаан болжээ. Түлшний хомсдолд орсон Куба улс цахилгаан эрчим хүчээ хэвийн хангаж чадахгүйд хүрээд байгаа нь иргэдийн дунд сэтгэл гонсойсон, хүндхэн нөхцөл байдлыг үүсгээд байна.