Куба улсад цахилгаан эрчим хүчний сүлжээ дахин доголдож, улс даяар цахилгаангүй болсон гэж DW мэдээллээ. Энэ нь тус улсын хувьд энэ сард гарч буй гурав дахь томоохон тасалдал болж байна.

Тус улсын эрчим хүчний салбарт үүсээд буй энэхүү хүндрэл нь АНУ-аас Куба улсад авч хэрэгжүүлж буй газрын тосны хориг арга хэмжээний дунд өрнөж байгаа юм. Кубын цахилгаан эрчим хүчний систем ийнхүү дахин бүрэн унтарсан нь тус улсын дэд бүтцийн нөхцөл байдал хүнд байгааг харуулж байна.

Өнгөрсөн долдугаар сард л гэхэд тус улс гурван удаагийн улс даяарх цахилгаан тасралттай нүүр тулаад байсан юм. Одоогоор эрчим хүчний сүлжээг сэргээх болон хэвийн ажиллагаанд оруулах талаарх нэмэлт мэдээлэл тодорхойгүй байна.