Австралийн алдарт жүжигчин Кэйт Бланшетт Холливудын #MeToo хөдөлгөөн хэрхэн хурдан устгагдсаныг ярьжээ. Тэрээр Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байна.
Кэйт Бланшетт бол дэлхий дахинд танигдсан, Оскарын шагналт жүжигчин бөгөөд “Элизабет”, “Авиатор”, “Бяцхан хатагтай”, “Тар”, “Оушэний 8”, “Тор: Рагнарок” зэрэг олон арван кинонд тоглосон билээ.
Түүний хэлснээр #MeToo хөдөлгөөн нь зөвхөн кино урлаг гэлтгүй бүх салбарт байгаа хүчирхийллийн асуудлыг илчилсэн боловч асуудлыг тодорхойлж байж л шийдэж чадна гэжээ. Тэрээр энэ хөдөлгөөнөөс үүдэлтэй өөрчлөлтүүд хангалттай биш байгааг онцолсон байна.
#MeToo хөдөлгөөн нь 2017 онд Харви Вайнштейний бэлгийн хүчирхийллийн дуулианаар эрчимжиж, олон эмэгтэйчүүд өөрсдийн түүхийг хуваалцаж, ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөн юм. Гэсэн хэдий ч, Бланшеттийн үзэж байгаагаар Холливудад энэ хөдөлгөөн хангалттай үр дүнд хүрээгүй бөгөөд асуудлыг бүрэн шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй хэвээр байна.
Түүний энэ мэдэгдэл нь Холливудад төдийгүй дэлхий дахинд хүчирхийллийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхэд түлхэц өгөх биз ээ.