NBA-ийн алдарт сагсан бөмбөгчин Леброн Жеймс чөлөөт агент болох үедээ Сан Антонио Спөрс багт нэгдэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн талаар түүний агент Рич Пол анх удаа тодорхой тайлбар өглөө.

Түүний хэлснээр, Леброн Жеймс тус багийн залуу од Виктор Вембаньяма-гийн хөгжилд сөргөөр нөлөөлөхгүйн тулд ийм шийдвэр гаргасан аж. Рич Пол нь Леброн Жеймсийн карьер болон гэрээний асуудлуудыг хариуцдаг нөлөө бүхий агент юм.

Леброн Жеймс Спөрс багт нэгдсэн бол тус багийн залуу тоглогчдын бүрэлдэхүүн болон багийн өсөлтөд өөрчлөлт орох байсан гэж үзжээ. Ийнхүү тэрээр залуу тоглогчийн ирээдүйн хөгжлийг хамгаалах үүднээс Спөрс багт нэгдэхээс татгалзсан байна.