Ливаны байгаль хамгааллын салбарт томоохон нөлөө үзүүлсэн Мона Халил баасан гарагт таалал төгссөн байна. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Израилийн агаарын цохилт өгөх үеэр далайн эрэг дээр байрлах гэртээ байсан ажээ.
Мона Халил нь Ливаны өмнөд хэсэгт далайн яст мэлхий үрждэг газруудыг хамгаалах байгаль хамгааллын хөдөлгөөнийг үүсгэн байгуулснаараа алдартай байв.