Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал улам хурцдаж, дайны гал энгийн иргэдийн амьдралыг сүйрүүлсээр байна. Сүүлийн үеийн мэдээллээр Израил болон Хезболла бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөний улмаас Ливан улсад амиа алдсан хүний тоо 3700-г давжээ. Энэхүү тоо баримт нь дайн ямар хүнд хор уршиг дагуулж байгааг илтгэнэ.
Ливаны өмнөд хэсгийн жижиг тосгонд өнгөрсөн сард болсон нэгэн агаарын цохилт олон хүнийг уй гашууд автууллаа. Энэхүү халдлагын улмаас 14 хүн газар дээрээ амиа алдсаны 10 нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Тосгоны оршин суугчид хайртай дотнын хүмүүсээ алдсан уй гашуугаа тайлж чадахгүй байгаа бөгөөд аюулгүй байдал гэх зүйл үгүй болсон тухай ярьж байна.
Израил улс Хезболла бүлэглэлийн байршлуудыг онилж буйгаа мэдэгддэг ч, бодит байдал дээр энгийн иргэд, тэр дундаа хамгаалалтгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байна. Дайн үргэлжлэх тусам Ливаны өмнөд бүсийн суурингууд эзгүйрч, хүмүүс гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрч байна.
НҮБ болон олон улсын байгууллагууд талуудыг гал зогсоохыг уриалж байгаа ч одоогоор дорвитой үр дүн гарахгүй байна. Дайны хөлд үрэгдэж буй энгийн иргэдийн хувь заяа бүрхэг хэвээр байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй энэ мөргөлдөөн олон мянган хүний амьдралыг үүрд өөрчилж байна.