Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун бямба гарагт АНУ-ыг өөрийн улстай эв санааны нэгдэлтэй байхыг уриалжээ. Энэхүү уриалга нь Израилын цэргүүд Ливаны өмнөд хэсгийг эзлэн авч, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үед гарч байна.

Өмнө нь Вашингтон хотноо Израилын талтай АНУ-ын зуучлалаар дайсагналыг бүрмөсөн зогсоох зорилго бүхий хэлэлцээрийн хүрээг тохиролцсон юм. Израилын цэргүүд Ливаны өмнөд хэсгээс үе шаттайгаар гарах, оронд нь Ливаны армийн хүчнийг байршуулах, үүнийг эхлүүлэхдээ хоёр бүс нутгийг туршилтын журмаар сонгох зэрэг асуудлыг уг хэлэлцээрт тусгажээ.

Түүнчлэн уг хэлэлцээрийн хүрээнд Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийг зэвсэг хураах асуудал багтсан байна. Гэвч Хезболла бүлэглэл уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.