АНУ-ын Массачусетс мужийн иргэн Линдси Клэнси гурван бага насны хүүхдийнхээ аминд хүрсэн хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа билээ. Түүнийг гэм буруутай эсэхийг шийдэх тангарагтны бүрэлдэхүүний хэлэлцүүлэг зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Пүрэв гарагт шүүх хуралдааны үеэр түүний өмгөөлөгч Кевин Реддингтон мэдэгдэл хийхдээ тангарагтны бүрэлдэхүүн дэх ганц гишүүн нэгдмэл шийдвэр гаргахад саад болж байна гэжээ.
Тангарагтны бүрэлдэхүүнээс Массачусетс мужийн Плимут хотын шүүгч Уильям Салливанд зурвас илгээсний дараа өмгөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна. Уг зурвасын дараа шүүгч тангарагтнуудад “үндэслэл бүхий...” (reasonable...) гэсэн ойлголтыг юу бүрдүүлэх талаар дахин заавар, чиглэл өгчээ.