Олон нийтийн сүлжээний алдартай эрхмүүд болох Эндрю Тейт болон Тристан Тейт нарыг АНУ-ын Майами хотод баривчилжээ.
Баривчилгаа бямба гарагийн үдээс хойш Майами хотын төвд байрлах Жеймс Л. Найтын төв (James L. Knight Center) арга хэмжээний талбайн гадна болсон байна. Эндрю Тейт тус газар болох гэж байсан нүцгэн гарт боксын тэмцээнийг хамтран хөтлөхөөр төлөвлөөд байсан юм.
Одоогоор тэднийг саатуулсан шалтгаан болон бусад нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.