Малтын шүүхээс лхагва гарагт бизнесмэн Йорген Фенек-ийг эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Каруана Гализиагийн амийг хөнөөх хэргийг зохион байгуулсан хэрэгт буруугүй хэмээн үзэж цагаатгасан байна.
Чнээлэг бизнесмэн Йорген Фенек нь 2017 онд 53 настай сэтгүүлч Гализиагийн автомашиныг дэлбэлж амийг нь хороосон хэргийг захиалсан хэмээн буруутгагдаад байсан юм. Тухайн үед уг хэрэг явдал олон нийтийн урьд өмнө байгаагүй томоохон эсэргүүцлийг өдөөж, тус улсын Засгийн газрыг огцроход хүргэж байжээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа талийгаач сэтгүүлчийн ар гэрийнхэн мэдэгдэл хийсэн бөгөөд уг цагаатгал нь түүнд шударга ёсыг эдлүүлэхээс татгалзсан үйлдэл боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү шийдвэр нь хохирогчийн гэр бүл болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчдын зүгээс хүчтэй бухимдал дагуулж байна.