Энэ долоо хоногт Марокко улсаас олон арван мянган цагаач Испанийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн үйл явдал боллоо. Эдгээр хүмүүс Испанийн өөртөө засах хот болох Сеута руу хүрэхийн тулд далайгаар сэлж орохыг оролдсон байна.

Испанийн эрх баригчдын мэдээлснээр, тус үйл явдлын улмаас наад зах нь 57 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд далайд сэлж байхдаа живсэн иргэд байгаа аж.

Одоогоор Испанийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн цагаачдын олонх нь эргэн буцсан байна.