Өмнө нь Канье Уэст нэрээрээ алдаршсан уран бүтээлч Ye 2026 оны турш дэлхий даяар цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргэж байна. Тухайлбал, тэрээр саяхан Даллас хотын AT&T Stadium-д 83,000 гаруй үзэгчийг цуглуулан тоглолтоо хийсэн юм.
Гэвч “The Ebro Laura Rosenberg Show” нэвтрүүлгийн 11 дүгээр сарын 9-ний дугаарт медиа салбарын төлөөлөгчид болох Эбро Дарден болон Питер Розенберг нар Ye-гийн энэхүү амжилтыг бодит эргэн ирэлт биш хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тэд Ye-гийн өнгөрсөн жилүүдэд гаргасан еврейчүүдийн эсрэг үзэл бодол болон бусад маргаантай үйлдлүүдийн дараах “эргэн ирэлт” гэх ойлголтод эргэлзэж байна.
Эбро Дарден цэнгэлдэхийн дүүргэлтийн талаар тайлбарлахдаа тайзны заслыг өөрчилж олон хүн орсон мэт харагдуулж болдгийг дурдаад, нийгэм бүхэлдээ “маркетингийн золиос” болдог, энэ бүхэн зүгээр л маркетинг хэмээн онцолжээ. Харин Питер Розенберг хүмүүс эргэн ирэлтийн түүхэнд дуртай байдгийг хэлж, Уэстийн The Wall Street Journal сонинд бүтэн нүүр зарлал гарган уучлалт гуйсан, раввинтай уулзсан зэрэг гэмшсэн үйлдлүүдийг нь эргэлзээтэй хэмээн шүүмжилсэн байна.
Тэдний энэхүү яриа цахим сүлжээнд хүчтэй тархсаны дараа Розенберг X тавцанд “Kanye-гийн шүтэн бишрэгчид хип хоп сонирхогчид байсан бол Ye-гийн шүтэн бишрэгчид ердөө хачин хүмүүс” хэмээн нийтэлжээ.
Ye энэ оны АНУ дахь аялан тоглолтоо 11 дүгээр сарын 21-нд Аризона мужийн Глендейл хотын State Farm Stadium-д хийж өндөрлүүлэх аж. Тэрээр өнгөрсөн 3 дугаар сард Bully цомгоо гаргасан нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байв.